资源描述
МОНГОЛ УЛСЫН ӨМНӨД БҮС НУТГИЙН ДЭД БҮТЦИЙН СТРАТЕГИЙГ БОЛОВСРУУЛАХ ТЕХНИК ТУСЛАЛЦААНЫ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ДУГУЙ ШИРЭЭНИЙ УУЛЗАЛТАД ЗТАЖЯ-НААС ОРУУЛАХ ИЛТГЭЛ
( оны 5 дугаар сарын 15-ны өдөр)
Эрхэм хүндэт төлөөлөгчид өө,
Та бүгдийн энэ өдрийн амар амгаланг айлтгая.
Юуны өмнө Монгол Улсын өмнөд бүс нутгийн дэд бүтцийн стратегийг боловсруулах техникийн туслалцааны төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх болсон Дэлхийн банкинд талархаж байгаагаа илэрхийлье.
Монгол Улсын өмнөд бүст Дорноговь, Дундговь, Өмнөговь гэсэн говийн гурван аймаг багтдаг ба газар нутгийн хувьд өргөм уудам, хүн амын нягтрал багатай байгалиас шууд хараат бэлчээрийн мал аж ахуйд түшиглэсэн аймгууд юм. Мөн өмнөд бүс нь манай улсын бусад бүсүүдтэй харьцуулбал зам, тээврийн сүлжээ, дэд бүтэц харьцангуй сул хөгжсөн бүс нутаг юм.
Нэг. Авто замын талаар:
Авто замын салбарт онд улсын төсөв, “Монгол Улсыг хөгжүүлэх” сангаас 83.6 тэрбум төгрөг, гадаадын зээл тусламжаар 60.4 орчим тэрбум төгрөг, нийтдээ 144.0 гаруй тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэнэ.
Монгол Улсын Засгийн Газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, он хүртэл Азийн авто замын сүлжээнд холбогдсон чиглэлүүд болон аймгийн төвүүдийг авто замын сүлжээгээр холбох зорилтыг хэрэгжүүлэх үүднээс тус яам нь улсын чанартай авто зам, гүүрийн сүлжээг нэмэгдүүлэх өргөн цар хүрээтэй арга хэмжээг хэрэгжүүлж байгаа билээ.
Энэхүү ажлын хүрээнд Улаанбаатар хотыг зүүн, баруун аймгуудтай болон БНХАУ-тай холбох хатуу хучилттай авто замын барилгын ажлыг эхлүүлээд байна. Харин өмнө зүгийн аймгууд буюу Дундговь, Өмнөговь аймгийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замын сүлжээгээр холбох ажил эхлэлийн шатандаа яваа бөгөөд тус яамны зүгээс Улаанбаатар-Мандалговь-Даланзадгад чиглэлийн 500 км авто замын Техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулан гаргаж, уг чиглэлд 50км хатуу хучилттай авто зам барих инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулаад байна.
Говийн бүсийн аймгууд нь манай орны аялал жуулчлал, уул уурхай, ашигт малтмалын томоохон бүс нутаг бөгөөд цаашдаа энэ чиглэлд зорчих тээврийн хэрэгслийн тоо эрчимтэй өсөх хандлагатай байгаа төдийгүй Тавантолгой, Оюу толгой зэрэг стратегийн чухал орд газруудыг эзэмшихэд дэд бүтцийн сүлжээг байгуулах зайлшгүй шаардлагатай байгаа юм.
Дээрх шаардлагуудыг харгалзан үзсэний үндсэн дээр Улаанбаатар-Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замыг он гэхэд барьж дуусгах зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд авто замын зарим хэсгийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр, зарим хэсгийг бусад хөрөнгө
оруулалтын эх үүсвэрээр барих болно. Үүнд Таван толгой болон Оюу толгой чиглэлийн 160км, Мандалговь-Даланзадгад болон Өндөрдов-Мандалговь чиглэлд тус бүр 100км авто замыг эргэн төлөгдөх нөхцөлтэй өөрийн хөрөнгөөр барих авто замуудын жагсаалтад оруулан УИХ-аар батлуулахаар хэлцэгдэж байна.
Харин Оюу толгой-Гашуун сухайт чиглэлийн 105км авто замыг “Айвенхоу Майнз Инк Монголиа” компани өөрийн хөрөнгөөр барихаар тус яамтай үндсэндээ нэгдсэн ойлголцолд хүрч чадсан боловч уурхайг ашиглах Тогтвортой байдлын гэрээг Монгол улсын Засгийн Газартай байгуулах ажиллагаа удаашралтай байгаа тул түр хойшлогдоод байна. Нарийн сухайт-Шивээ хүрэн чиглэлийн 56км хатуу хучилттай авто замын барилгын ажил хийгдэж эхлээд байгаа.
Авто замын салбарт Монгол Улсын Их хурлаар баталсан “Мянганы зам” төслийг хэрэгжүүлэх, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу говийн бүсийн хотуудыг эхний ээлжинд хатуу хучилттай авто замаар холбох, бүс нутаг дахь иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх, хөрш орны хил залгаа бүс нутгийн зам харилцааг сайжруулах, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр ажиллах шаардлагатай байна.
Хоёр. Бүх төрлийн тээврийн талаар.
1) Төмөр зам
Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх үүднээс - онуудад Мянганы сорилтын сангийн 187 сая ам.долларын буцалтгүй тусламжаар Монголын төмөр замд техник, технологийн шинэчлэл хийж, хөдлөх бүрэлдэхүүний парк, замын аж ахуйг шинэчлэхээр боллоо.
онд “Төмөр замын хоѐр дахь шугам барих техник-эдийн засгийн үндэслэлийн судалгаа”-г болон “Ойрын болон дунд хугацаанд төмөр замын сүлжээг өргөжүүлэх хэтийн төлөв”-ийг боловсруулан Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Загсийн газарт оруулан хэлэлцүүлж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гаргуулаад байна.
Өмнөд бүсийн хилийн Замын-Үүд боомтын ачаа урсгалын хэмжээ эрс өсөж байгаатай холбогдуулан “Замын Үүд-2” өртөөг 1250-1450 м ашигтай урт бүхий таван замтайгаар байгуулан ашиглалтад оруулсан ба энэ нь тус зангилааны ачаа тээвэрлэлтийн хүчин чадлыг хоѐр дахин нэмэгдүүлж байгаа юм.
Замын-Үүд өртөөний галт тэрэг хүлээн авах-явуулах паркийг 850-1050 м урттай нарийн царигийн хоѐр замаар, вагон багтаамжийг 135 вагоноор тус тус нэмэгдүүлснээр ачаа боловсруулах хүчин чадлыг 20-30 хувь өсгөлөө.
Мөн гүүрэн кран, өргөн ба нарийн зам бүхий иж бүрэн талбайг ашиглалтад оруулж, ачаа шилжүүлэн ачих байгууламжийн боловсруулах хүчин чадлыг хоногт 285-300 вагонд хүргэн нэмэгдүүлэв.
Үүний зэрэгцээ ОХУ-аас 350 ачааны вагон, 2 илчит тэрэг тус тус худалдан авч төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэн, Улаанбаатар-Бээжингийн олон улсын зорчигчийн галт тэргийг орчин үеийн шаардлагад нийцсэн 16 вагоноор шинэчлэв.
“Монгол Улсын оны төсвийн тухай” хуулиар батлагдсан 15.0 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 3 илчит тэрэг, төрөл бүрийн 150 орчим ачааны вагон худалдан авч, тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх “Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компанийг шинээр байгуулав. Уг аж ахуй нь “Мянганы сорилтын сан”-ийн санхүүжилтээр бий болох хөрөнгийн ашиглалтыг мөн хариуцах болно. Ингэснээр төмөр замын салбарт өрсөлдөөн бий болгож, эрчимтэй хөгжих үндэс суурийг нь тавьж байгаа бөгөөд төмөр замын тээврийн үйлчилгээг чанарын шинэ түвшинд хүргэх юм.
Говийн бүсийн төмөр зам нь ашигт малтмалын орд газруудыг ашиглах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, дамжин өнгөрөх болон экспортын ачаа тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийн зорилтыг хэрэгжүүлж, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд үйлчлэх зорилготой.
Говийн бүсийн төмөр зам нь төвийн болон зүүн бүсийн ачааг БНХАУ, Казакстан улсын төмөр зам, цаашлаад Европ руу гаргах, алслагдмал аймгийн төв, суурин газруудыг бусад бүс нутагтай холбох нөхцөлийг бүрдүүлэх юм.
Оюутолгой, Цагаан суваргын ордуудыг ашиглалтанд оруулж экспортыг нэмэгдүүлэх, Тавантолгойн ордыг түшиглэн цахилгаан станц, нүүрснээс шингэн шатахуун боловсруулах үйлдвэр барихад энэхүү шугам чухал үүрэг гүйцэтгэнэ.
Ашигт малтмалын орд газруудыг холбохоос гадна ордуудтай холбоотойгоор байгуулагдах хот, суурин газрууд, Өмнөговь аймгийн төвийг төмөр замын үндсэн сүлжээнд холбож, цаашид Монгол улсын төмөр замын хөндлөн тэнхлэгийг бий болгох суурь болно. Төмөр зам тавигдсанаар байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөө хөрсний элэгдэл багасгана.
Говийн бүсийн төмөр зам барих төслийг дараахь чиглэлд хэрэгжүүлэхээр урьдчилан төлөвлөсөн болно. Үүнд:
· Айраг -Тавантолгой нийт 470км
· Тавантолгой – Оюутолгой /175 км/ - Хатанбулаг /170км/ - Ханги /100км/ - нийт 445 км
· Тавантолгой – Даланзадгад /80км/ - Нарийн сухайт /280км/ нийт 360 км
· Нарийн сухайт - Шивээхүрэн 60км
· Цагаан суварга - Хатанбулаг 120 км
Говийн бүсийн төмөр замын нийт урт нь ойролцоогоор 1455 км байна.
Говийн бүсийн төмөр замын сүлжээг барих үе шатууд, царигийн сонголтын асуудлууд хянан хэлэлцэгдэж байна.
Говийн бүсийн төмөр замын шугамыг байгуулахад урьдчилсан тооцоогоор 2,3 тэрбум ам. долларын хөрөнгө оруулалт шаардлагатай.
2) Автотээвэр:
Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор сүүлийн жилүүдэд автотээвэрт техник, технологийн шинэчлэл хийх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Монгол Улсад онд 88 автотээврийн хэрэгсэл бүртгэгдсэний 161989 нь автомашин бөгөөд үүний 67.9 хувь нь суудлын, 20.7 хувь нь ачааны, 8.0 хувь нь автобус, 3.1 хувь нь тусгай зориулалтын автомашин байна. оныг онтой харьцуулахад нийт автомашины тоо 1.9 дахин өссөн байна.
Автотээврийн хэрэгслийн өсөлтийг дагаж түүний ашиглалтын улмаас хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд үзүүлж буй сөрөг үр дагавар нэмэгдсээр байна. Энэхүү сөрөг үр дагаврыг багасгах, хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлага хангаагүй тээврийн хэрэгслээс үүдэн гарах осол, хэргийн тоог бууруулах зорилгоор “Тээвэр хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд улсын хэмжээний тээврийн хэрэгслийн нэгдсэн мэдээллийн сүлжээ бүхий тээврийн хэрэгслийн оношлогооны 24 төвийг байгуулан ажиллаж байна.
Мөн тус яамны Тээврийн үйлчилгээний төвөөс өөрийн хөрөнгөөр орон нутаг дахь салбаруудыг өөрийн байртай болгох, явуулын оношлогооны зориулалтаар ашиглах автомашин, улс хоорондын зорчигч тээвэрт үйлчлэх том оврын автобус авах зэрэг арга хэмжээнд - онуудад 893.0 сая.төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.
Үүний зэрэгцээ тус төв нь онд Дархан хот, Дорноговь аймгийн төвд хот хоорондын нийтийн зорчигч тээврийн авто вокзал шинээр барих, Дундговь аймгийн төвд хот хоорондын нийтийн зорчигч тээврийн авто вокзалыг сэргээн засварлах ажлыг өөрийн хөрөнгөөр эхлүүлээд байна.
Үүнээс гадна Замын-Үүд суманд автотээврийн ачаа, зорчигч тээвэрлэлтийн орчин үеийн терминал аж ахуй байгуулах асуудлыг тус яамнаас Засгийн газарт оруулан шийдвэрлүүлсэн болно. Уг объектын зураг төслийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийлгэсэн бөгөөд онд барьж эхлэх юм.
БНСУ-ын Засгийн газрын урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжих “Зам тээврийн оновчтой систем” төслийн хүрээнд нийт 45-н уулзварт гэрлэн дохио, 26-н уулзварт хяналтын телекамер, 26-н уулзварт хяналтын мэдрэгч аппарат болон 2 газарт тээврийн хэрэгслийн жолооч нарт зориулсан мэдээллийн самбарыг суурилуулан нэгдсэн удирдлагын төвөөс хянан удирдах төслийн ажлыг эхлүүлээд байна.
Өргөн уудам нутагтай хүн ам цөөн, харьцангуй сийрэг оршин суудаг, эдийн засагт жижиг үйлдвэрлэл зонхилсон, зах зээлийн багтаамж багтай манай орны нөхцөлд авто тээвэр нь эдийн засаг, бизнесийн хүрээнд болон хүн амд үйлчлэх хүрээ, цар хэмжээгээр хамгийн түгээмэл, өргөн хүртээмжтэй тээврийн төрөл болсон төдийгүй энэ байдлаа цаашид ч хадгалах төлөвтэй байна.
Гэтэл Авто тээврийн салбарын хөгжлийн талаарх стратеги энхүү Тээврийн стратегид хангалтгүй тусгагдсан гэж үзэж байна.
Иймд Цаашид Монгол Улсын төвийн бүсийг дайрсан гол босоо тэнхлэгийн Чойр-Замын Үүдийн 450 км хатуу хучилттай авто зам ашиглалтад орохтой холбогдуулан Монгол Улсын нутгаар Ази-Европыг холбосон дамжин өнгөрөх тээвэрлэлтийг автотээврийн хэрэгслээр гүйцэтгэх эрх зүйн орчин, хяналт, зохицуулалтын тогтолцоо болон тээвэрлэлтийн орлогыг бүрдүүлэх механизмыг бий болгоход тус яамнаас анхааран ажиллаж байна. Мөн уг замын дагуух орчин үеийн үйлчилгээний дэд бүтэц, тээвэр логистикийн төвүүдийг бий болгох асуудлыг Тээврийн стратегид нэмж тусгах саналтай байна. Тухайлбал,
Замын Үүд, Алтанбулаг, Цагааннуурт дээд зэрэглэлийн логистикийн төв, терминал аж ахуй байгуулах, Ховд, Улиастай, Хархорин, Эрдэнэт, Чойбалсан, Өндөрхаанд ачааны терминал аж ахуй байгуулах ТЭЗҮ боловсруулж, эдгээр объектуудыг барих шаардлагатай байгаа болно.
Мөн Улс, хот хоорондын ачаа, зорчигч тээврийн хэрэгслийн паркийг шинэчилэх, ялангуяа хот хоорондын нийтийн зорчигч тээврийн хэрэгслийн паркийг том оврын автобусаар шинэчилэх асуудал энэхүү стратегид зайлшгүй тусгалаа олох ѐстой.
Улаанбаатар хотод олон улсын шинэ нисэх буудал байгуулах төслийн эцсийн судалгааг Японы зөвлөх компани хийж дуусгасан бөгөөд Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны банкны зүгээс зээлийн хэлэлцээрийн төслийг боловсруулж байна. Шинэ нисэх буудлыг ойролцоогоор 290 сая.ам.доллараар барих юм. Улаанбаатар хотод баригдах нисэх онгоцны энэхүү шинэ буудлыг түшиглэн олон улсын тээврийн сүлжээний HUB байгуулах ТЭЗҮ боловсруулж, уг объектыг барих шаарлагатай байгаа тул энэ төслийг Тээврийн стратегид тусгахыг хүсч байна..
Аль оронд 1 саяаас дээш хүнтэй хотод газрын доорх тээврийн төрлийг шинээр байгуулж тээврийн хэрэгсэл, зорчигчдын Хөдөлгөөний бөөгнөрөл нягтралыг шийддэг байна. Энэ дагуу Улаанбаатар хотод метро байгуулах мөн УБ хотод гүүрэн гарц, давхар зам барих төслийг хэрэгжүүлэх саналыг Тээврийн стратегид тусгах шаардлагатай гэж үзэж байна. /1 саяаас дээш хүнтэй хот/
Үүний зэрэгцээ бөөний худалдааны төвүүдийг хотын төвөөс шилжүүлж, Улаанбаатар хотын баруун, зүүн захад импорт, экспортын ачааг хүлээн авах, боловсруулах, хуваарилах, илгээх төрөл бүрийн үйлчилгээг гүйцэтгэх ачааны терминал аж ахуй, логистик төвүүдийг байгуулах төсөл энэхүү Стратегид тусгалаа олох ѐстой.
3) Иргэний агаарын тээвэр:
Бүсчилсэн хөгжлийн хөтөлбөрийн дагуу Өмнөговь аймгийн Даланзадгадад агаарын хөлгийн хөөрч буух хатуу хучилттай зурвас бүхий шинэ нисэх буудлыг онд ашиглалтад оруулав.
Мөн сүүлийн жилүүдэд хөрш хоѐр улсын иргэний нисэхийн байгууллагуудтай хамтран ажиллаж одоо ашиглагдаж байгаа “INTIK” агаарын хаалганы зэргэлдээ агаарын шинэ хаалга нээснээр манай улсын төвийн бүсийн агаарын замтай зэрэгцээ агаарын шинэ замыг нээв. Ингэснээр манай улсыг дамжин өнгөрч байгаа нислэгийн тоо нэмэгдэж, нислэгийн аюулгүй байдал дээшлэх юм.
“МИАТ” ХК нь энэ сараас эхлэн 189 зорчигчийн суудалтай Боинг-737W агаарын хөлгийг шинээр ашиглах боллоо. Ингэснээр үндэсний тээвэрлэгч “МИАТ” ХК нь урьд онуудтай харьцуулахад олон улсын чиглэлд 30 гаруй хувь илүү зорчигч тээвэрлэх техникийн нөхцөлийг бүрдүүлэв.
онд Улаанбаатар-Бээжингийн чиглэлийн нислэгийн давтамжийг долоо хоногт найм байсныг 14 болгон Солонгос руу долоо хоногт 6 удаа, Европ руу 4 удаа, жуулчдын урсгал эрс нэмэгддэг зуны улиралд Токио руу долоо хоногт 3 удаа, Осака, Нагоя хот руу тус бүр 2 удаа нислэг хийхээр болж байна.
Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний техник, технологийн шинэчлэлтийг хийх, тоног төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд нислэгийн ажиглалтын радиолокатор гурав, навигацийн VOR/DME төхөөрөмж дөрвийг худалдан авч суурилуулах ажлыг эхлүүлээд байна.
Улаанбаатар хотод олон улсын шинэ нисэх буудал байгуулах төслийн эцсийн судалгааг дуусгасан бөгөөд Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны банкны зүгээс зээлийн хэлэлцээрийн төслийг боловсруулж байна. Шинэ нисэх буудлыг ойролцоогоор 290 сая.ам.долларын санхүүжилтээр он гэхэд хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөсөн болно.
Тээврийн стратегид ийм нисэх буудлыг Өвөрхангай аймгийн Хархоринд байгуулах төслийг хэрэгжүүлэх саналтай байгаа болно.
Цаашид зам, тээврийн салбарт
Эргэн төлөгдөх нөхцлөөр зам, гүүр барих ажлыг улам өргөжүүлж Улаанбаатар хотын замын сүлжээг өргөтгөн шинэчлэх, зүүн болон говийн бүс нутагт орших ашигт малтмалын орд газрыг ашиглах, зам тээврийн дэд бүтцийг бий болгох, “Мянганы зам” төслийн зарим хэсгийг барих бодлогыг баримталж байна. Тухайлбал, Эргэн төлөгдөх нөхцлөөр ойрын хугацаанд Тавантолгой-Оюутолгой чиглэлийн 160 км урттай хатуу хучилттай авто зам, Мандалговь-Даланзадгад чиглэлийн 163 км хатуу хучилттай авто зам, “Мянганы зам”-ын босоо гол тэнхлэгийн Улаанбаатар хотыг тойрон өнгөрөх Яармагийн гүүр-Баянзүрхийн товчоо чиглэлийн 17 км урттай хатуу хучилттай авто замуудыг барихаар төлөвлөж байна.
Мөн Азийн авто замын сүлжээ, “Мянганы зам” төсөл, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, хөгжлийн хөтөлбөр зэрэг зам, тээврийн салбарыг хөгжүүлэх бодл
展开阅读全文