ImageVerifierCode 换一换
格式:DOC , 页数:11 ,大小:43KB ,
资源ID:3165589      下载积分:8 金币
快捷注册下载
登录下载
邮箱/手机:
温馨提示:
快捷下载时,用户名和密码都是您填写的邮箱或者手机号,方便查询和重复下载(系统自动生成)。 如填写123,账号就是123,密码也是123。
特别说明:
请自助下载,系统不会自动发送文件的哦; 如果您已付费,想二次下载,请登录后访问:我的下载记录
支付方式: 支付宝    微信支付   
验证码:   换一换

开通VIP
 

温馨提示:由于个人手机设置不同,如果发现不能下载,请复制以下地址【https://www.zixin.com.cn/docdown/3165589.html】到电脑端继续下载(重复下载【60天内】不扣币)。

已注册用户请登录:
账号:
密码:
验证码:   换一换
  忘记密码?
三方登录: 微信登录   QQ登录  

开通VIP折扣优惠下载文档

            查看会员权益                  [ 下载后找不到文档?]

填表反馈(24小时):  下载求助     关注领币    退款申请

开具发票请登录PC端进行申请

   平台协调中心        【在线客服】        免费申请共赢上传

权利声明

1、咨信平台为文档C2C交易模式,即用户上传的文档直接被用户下载,收益归上传人(含作者)所有;本站仅是提供信息存储空间和展示预览,仅对用户上传内容的表现方式做保护处理,对上载内容不做任何修改或编辑。所展示的作品文档包括内容和图片全部来源于网络用户和作者上传投稿,我们不确定上传用户享有完全著作权,根据《信息网络传播权保护条例》,如果侵犯了您的版权、权益或隐私,请联系我们,核实后会尽快下架及时删除,并可随时和客服了解处理情况,尊重保护知识产权我们共同努力。
2、文档的总页数、文档格式和文档大小以系统显示为准(内容中显示的页数不一定正确),网站客服只以系统显示的页数、文件格式、文档大小作为仲裁依据,个别因单元格分列造成显示页码不一将协商解决,平台无法对文档的真实性、完整性、权威性、准确性、专业性及其观点立场做任何保证或承诺,下载前须认真查看,确认无误后再购买,务必慎重购买;若有违法违纪将进行移交司法处理,若涉侵权平台将进行基本处罚并下架。
3、本站所有内容均由用户上传,付费前请自行鉴别,如您付费,意味着您已接受本站规则且自行承担风险,本站不进行额外附加服务,虚拟产品一经售出概不退款(未进行购买下载可退充值款),文档一经付费(服务费)、不意味着购买了该文档的版权,仅供个人/单位学习、研究之用,不得用于商业用途,未经授权,严禁复制、发行、汇编、翻译或者网络传播等,侵权必究。
4、如你看到网页展示的文档有www.zixin.com.cn水印,是因预览和防盗链等技术需要对页面进行转换压缩成图而已,我们并不对上传的文档进行任何编辑或修改,文档下载后都不会有水印标识(原文档上传前个别存留的除外),下载后原文更清晰;试题试卷类文档,如果标题没有明确说明有答案则都视为没有答案,请知晓;PPT和DOC文档可被视为“模板”,允许上传人保留章节、目录结构的情况下删减部份的内容;PDF文档不管是原文档转换或图片扫描而得,本站不作要求视为允许,下载前可先查看【教您几个在下载文档中可以更好的避免被坑】。
5、本文档所展示的图片、画像、字体、音乐的版权可能需版权方额外授权,请谨慎使用;网站提供的党政主题相关内容(国旗、国徽、党徽--等)目的在于配合国家政策宣传,仅限个人学习分享使用,禁止用于任何广告和商用目的。
6、文档遇到问题,请及时联系平台进行协调解决,联系【微信客服】、【QQ客服】,若有其他问题请点击或扫码反馈【服务填表】;文档侵犯商业秘密、侵犯著作权、侵犯人身权等,请点击“【版权申诉】”,意见反馈和侵权处理邮箱:1219186828@qq.com;也可以拔打客服电话:0574-28810668;投诉电话:18658249818。

注意事项

本文(拟定蒙古国南部地带基础设施战略的技术支持方案.doc)为本站上传会员【精***】主动上传,咨信网仅是提供信息存储空间和展示预览,仅对用户上传内容的表现方式做保护处理,对上载内容不做任何修改或编辑。 若此文所含内容侵犯了您的版权或隐私,请立即通知咨信网(发送邮件至1219186828@qq.com、拔打电话4009-655-100或【 微信客服】、【 QQ客服】),核实后会尽快下架及时删除,并可随时和客服了解处理情况,尊重保护知识产权我们共同努力。
温馨提示:如果因为网速或其他原因下载失败请重新下载,重复下载【60天内】不扣币。 服务填表

拟定蒙古国南部地带基础设施战略的技术支持方案.doc

1、 МОНГОЛ УЛСЫН ӨМНӨД БҮС НУТГИЙН ДЭД БҮТЦИЙН СТРАТЕГИЙГ БОЛОВСРУУЛАХ ТЕХНИК ТУСЛАЛЦААНЫ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ДУГУЙ ШИРЭЭНИЙ УУЛЗАЛТАД ЗТАЖЯ-НААС ОРУУЛАХ ИЛТГЭЛ ( оны 5 дугаар сарын 15-ны өдөр) Эрхэм хүндэт төлөөлөгчид өө, Та бүгдийн энэ өдрийн амар амгаланг айлтгая. Юуны өмнө

2、 Монгол Улсын өмнөд бүс нутгийн дэд бүтцийн стратегийг боловсруулах техникийн туслалцааны төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх болсон Дэлхийн банкинд талархаж байгаагаа илэрхийлье. Монгол Улсын өмнөд бүст Дорноговь, Дундговь, Өмнөговь гэсэн говийн гурван аймаг багтдаг ба газар нутгийн хувьд өргөм

3、 уудам, хүн амын нягтрал багатай байгалиас шууд хараат бэлчээрийн мал аж ахуйд түшиглэсэн аймгууд юм. Мөн өмнөд бүс нь манай улсын бусад бүсүүдтэй харьцуулбал зам, тээврийн сүлжээ, дэд бүтэц харьцангуй сул хөгжсөн бүс нутаг юм. Нэг. Авто замын талаар: Авто замын салбарт онд улсын төсөв, “Монгол

4、 Улсыг хөгжүүлэх” сангаас 83.6 тэрбум төгрөг, гадаадын зээл тусламжаар 60.4 орчим тэрбум төгрөг, нийтдээ 144.0 гаруй тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэнэ. Монгол Улсын Засгийн Газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, он хүртэл Азийн авто замын сүлжээнд

5、холбогдсон чиглэлүүд болон аймгийн төвүүдийг авто замын сүлжээгээр холбох зорилтыг хэрэгжүүлэх үүднээс тус яам нь улсын чанартай авто зам, гүүрийн сүлжээг нэмэгдүүлэх өргөн цар хүрээтэй арга хэмжээг хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү ажлын хүрээнд Улаанбаатар хотыг зүүн, баруун аймгуудтай болон БНХАУ

6、тай холбох хатуу хучилттай авто замын барилгын ажлыг эхлүүлээд байна. Харин өмнө зүгийн аймгууд буюу Дундговь, Өмнөговь аймгийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замын сүлжээгээр холбох ажил эхлэлийн шатандаа яваа бөгөөд тус яамны зүгээс Улаанбаатар-Мандалговь-Даланзадгад чиглэлийн 500 км авто за

7、мын Техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулан гаргаж, уг чиглэлд 50км хатуу хучилттай авто зам барих инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулаад байна. Говийн бүсийн аймгууд нь манай орны аялал жуулчлал, уул уурхай, ашигт малтмалын томоохон бүс нутаг бөгөөд цаашдаа энэ чиглэлд зорчих тэ

8、эврийн хэрэгслийн тоо эрчимтэй өсөх хандлагатай байгаа төдийгүй Тавантолгой, Оюу толгой зэрэг стратегийн чухал орд газруудыг эзэмшихэд дэд бүтцийн сүлжээг байгуулах зайлшгүй шаардлагатай байгаа юм. Дээрх шаардлагуудыг харгалзан үзсэний үндсэн дээр Улаанбаатар-Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто

9、замыг он гэхэд барьж дуусгах зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд авто замын зарим хэсгийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр, зарим хэсгийг бусад хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр барих болно. Үүнд Таван толгой болон Оюу толгой чиглэлийн 160км, Мандалговь-Даланзадгад болон Өндөрдов-Мандалговь чиглэлд тус

10、бүр 100км авто замыг эргэн төлөгдөх нөхцөлтэй өөрийн хөрөнгөөр барих авто замуудын жагсаалтад оруулан УИХ-аар батлуулахаар хэлцэгдэж байна. Харин Оюу толгой-Гашуун сухайт чиглэлийн 105км авто замыг “Айвенхоу Майнз Инк Монголиа” компани өөрийн хөрөнгөөр барихаар тус яамтай үндсэндээ нэгдсэн ойлголц

11、олд хүрч чадсан боловч уурхайг ашиглах Тогтвортой байдлын гэрээг Монгол улсын Засгийн Газартай байгуулах ажиллагаа удаашралтай байгаа тул түр хойшлогдоод байна. Нарийн сухайт-Шивээ хүрэн чиглэлийн 56км хатуу хучилттай авто замын барилгын ажил хийгдэж эхлээд байгаа. Авто замын салбарт Монгол Улсын

12、Их хурлаар баталсан “Мянганы зам” төслийг хэрэгжүүлэх, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу говийн бүсийн хотуудыг эхний ээлжинд хатуу хучилттай авто замаар холбох, бүс нутаг дахь иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх, хөрш орны хил залгаа бүс нутгийн зам харилцааг сайжруулах, хамтын ажиллага

13、аг хөгжүүлэх чиглэлээр ажиллах шаардлагатай байна. Хоёр. Бүх төрлийн тээврийн талаар. 1) Төмөр зам Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх үүднээс - онуудад Мянганы сорилтын сангийн 187 сая ам.долларын буцалтгүй тусламжаар Монголын төмөр замд техник, технологийн шинэчлэл х

14、ийж, хөдлөх бүрэлдэхүүний парк, замын аж ахуйг шинэчлэхээр боллоо. онд “Төмөр замын хоѐр дахь шугам барих техник-эдийн засгийн үндэслэлийн судалгаа”-г болон “Ойрын болон дунд хугацаанд төмөр замын сүлжээг өргөжүүлэх хэтийн төлөв”-ийг боловсруулан Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Загсийн газарт ор

15、уулан хэлэлцүүлж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гаргуулаад байна. Өмнөд бүсийн хилийн Замын-Үүд боомтын ачаа урсгалын хэмжээ эрс өсөж байгаатай холбогдуулан “Замын Үүд-2” өртөөг 1250-1450 м ашигтай урт бүхий таван замтайгаар байгуулан ашиглалтад оруулсан ба энэ нь тус зангилааны ачаа

16、тээвэрлэлтийн хүчин чадлыг хоѐр дахин нэмэгдүүлж байгаа юм. Замын-Үүд өртөөний галт тэрэг хүлээн авах-явуулах паркийг 850-1050 м урттай нарийн царигийн хоѐр замаар, вагон багтаамжийг 135 вагоноор тус тус нэмэгдүүлснээр ачаа боловсруулах хүчин чадлыг 20-30 хувь өсгөлөө. Мөн гүүрэн кран, өргөн ба

17、нарийн зам бүхий иж бүрэн талбайг ашиглалтад оруулж, ачаа шилжүүлэн ачих байгууламжийн боловсруулах хүчин чадлыг хоногт 285-300 вагонд хүргэн нэмэгдүүлэв. Үүний зэрэгцээ ОХУ-аас 350 ачааны вагон, 2 илчит тэрэг тус тус худалдан авч төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэн, Улаанбаатар-Б

18、ээжингийн олон улсын зорчигчийн галт тэргийг орчин үеийн шаардлагад нийцсэн 16 вагоноор шинэчлэв. “Монгол Улсын оны төсвийн тухай” хуулиар батлагдсан 15.0 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 3 илчит тэрэг, төрөл бүрийн 150 орчим ачааны вагон худалдан авч, тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх “Монголын төмөр

19、 зам” төрийн өмчит хувьцаат компанийг шинээр байгуулав. Уг аж ахуй нь “Мянганы сорилтын сан”-ийн санхүүжилтээр бий болох хөрөнгийн ашиглалтыг мөн хариуцах болно. Ингэснээр төмөр замын салбарт өрсөлдөөн бий болгож, эрчимтэй хөгжих үндэс суурийг нь тавьж байгаа бөгөөд төмөр замын тээврийн үйлчилгээг ч

20、анарын шинэ түвшинд хүргэх юм. Говийн бүсийн төмөр зам нь ашигт малтмалын орд газруудыг ашиглах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, дамжин өнгөрөх болон экспортын ачаа тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийн зорилтыг хэрэгжүүлж, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд үйлчлэх зорилготой

21、 Говийн бүсийн төмөр зам нь төвийн болон зүүн бүсийн ачааг БНХАУ, Казакстан улсын төмөр зам, цаашлаад Европ руу гаргах, алслагдмал аймгийн төв, суурин газруудыг бусад бүс нутагтай холбох нөхцөлийг бүрдүүлэх юм. Оюутолгой, Цагаан суваргын ордуудыг ашиглалтанд оруулж экспортыг нэмэгдүүлэх, Тавант

22、олгойн ордыг түшиглэн цахилгаан станц, нүүрснээс шингэн шатахуун боловсруулах үйлдвэр барихад энэхүү шугам чухал үүрэг гүйцэтгэнэ. Ашигт малтмалын орд газруудыг холбохоос гадна ордуудтай холбоотойгоор байгуулагдах хот, суурин газрууд, Өмнөговь аймгийн төвийг төмөр замын үндсэн сүлжээнд холбож, цаа

23、шид Монгол улсын төмөр замын хөндлөн тэнхлэгийг бий болгох суурь болно. Төмөр зам тавигдсанаар байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөө хөрсний элэгдэл багасгана. Говийн бүсийн төмөр зам барих төслийг дараахь чиглэлд хэрэгжүүлэхээр урьдчилан төлөвлөсөн болно. Үүнд: · Айраг -Тавантолгой нийт 470км ·

24、 Тавантолгой – Оюутолгой /175 км/ - Хатанбулаг /170км/ - Ханги /100км/ - нийт 445 км · Тавантолгой – Даланзадгад /80км/ - Нарийн сухайт /280км/ нийт 360 км · Нарийн сухайт - Шивээхүрэн 60км · Цагаан суварга - Хатанбулаг 120 км Говийн бүсийн төмөр замын нийт урт нь ойролцоогоор 1455 км байн

25、а. Говийн бүсийн төмөр замын сүлжээг барих үе шатууд, царигийн сонголтын асуудлууд хянан хэлэлцэгдэж байна. Говийн бүсийн төмөр замын шугамыг байгуулахад урьдчилсан тооцоогоор 2,3 тэрбум ам. долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. 2) Автотээвэр: Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал

26、 хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор сүүлийн жилүүдэд автотээвэрт техник, технологийн шинэчлэл хийх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Монгол Улсад онд 88 автотээврийн хэрэгсэл бүртгэгдсэний 161989 нь автомашин бөгөөд үүний 67.9 хувь нь суудлын, 20.7 хувь нь ачааны, 8.0 хувь нь автобус, 3.1

27、 хувь нь тусгай зориулалтын автомашин байна. оныг онтой харьцуулахад нийт автомашины тоо 1.9 дахин өссөн байна. Автотээврийн хэрэгслийн өсөлтийг дагаж түүний ашиглалтын улмаас хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд үзүүлж буй сөрөг үр дагавар нэмэгдсээр байна. Энэхүү сөрөг үр дагаврыг багасгах

28、 хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлага хангаагүй тээврийн хэрэгслээс үүдэн гарах осол, хэргийн тоог бууруулах зорилгоор “Тээвэр хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд улсын хэмжээний тээврийн хэрэгслийн нэгдсэн мэдээллийн сүлжээ бүхий тээврийн хэрэгслийн оношлогооны 24 төвийг байгуулан ажиллаж байна. Мөн т

29、ус яамны Тээврийн үйлчилгээний төвөөс өөрийн хөрөнгөөр орон нутаг дахь салбаруудыг өөрийн байртай болгох, явуулын оношлогооны зориулалтаар ашиглах автомашин, улс хоорондын зорчигч тээвэрт үйлчлэх том оврын автобус авах зэрэг арга хэмжээнд - онуудад 893.0 сая.төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.

30、 Үүний зэрэгцээ тус төв нь онд Дархан хот, Дорноговь аймгийн төвд хот хоорондын нийтийн зорчигч тээврийн авто вокзал шинээр барих, Дундговь аймгийн төвд хот хоорондын нийтийн зорчигч тээврийн авто вокзалыг сэргээн засварлах ажлыг өөрийн хөрөнгөөр эхлүүлээд байна. Үүнээс гадна Замын-Үүд суманд ав

31、тотээврийн ачаа, зорчигч тээвэрлэлтийн орчин үеийн терминал аж ахуй байгуулах асуудлыг тус яамнаас Засгийн газарт оруулан шийдвэрлүүлсэн болно. Уг объектын зураг төслийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийлгэсэн бөгөөд онд барьж эхлэх юм. БНСУ-ын Засгийн газрын урт хугацааны хөнгөлөлттэй зээл

32、ийн хөрөнгөөр хэрэгжих “Зам тээврийн оновчтой систем” төслийн хүрээнд нийт 45-н уулзварт гэрлэн дохио, 26-н уулзварт хяналтын телекамер, 26-н уулзварт хяналтын мэдрэгч аппарат болон 2 газарт тээврийн хэрэгслийн жолооч нарт зориулсан мэдээллийн самбарыг суурилуулан нэгдсэн удирдлагын төвөөс хянан уди

33、рдах төслийн ажлыг эхлүүлээд байна. Өргөн уудам нутагтай хүн ам цөөн, харьцангуй сийрэг оршин суудаг, эдийн засагт жижиг үйлдвэрлэл зонхилсон, зах зээлийн багтаамж багтай манай орны нөхцөлд авто тээвэр нь эдийн засаг, бизнесийн хүрээнд болон хүн амд үйлчлэх хүрээ, цар хэмжээгээр хамгийн түгээмэл,

34、өргөн хүртээмжтэй тээврийн төрөл болсон төдийгүй энэ байдлаа цаашид ч хадгалах төлөвтэй байна. Гэтэл Авто тээврийн салбарын хөгжлийн талаарх стратеги энхүү Тээврийн стратегид хангалтгүй тусгагдсан гэж үзэж байна. Иймд Цаашид Монгол Улсын төвийн бүсийг дайрсан гол босоо тэнхлэгийн Чойр-Замын Үүди

35、йн 450 км хатуу хучилттай авто зам ашиглалтад орохтой холбогдуулан Монгол Улсын нутгаар Ази-Европыг холбосон дамжин өнгөрөх тээвэрлэлтийг автотээврийн хэрэгслээр гүйцэтгэх эрх зүйн орчин, хяналт, зохицуулалтын тогтолцоо болон тээвэрлэлтийн орлогыг бүрдүүлэх механизмыг бий болгоход тус яамнаас анхаар

36、ан ажиллаж байна. Мөн уг замын дагуух орчин үеийн үйлчилгээний дэд бүтэц, тээвэр логистикийн төвүүдийг бий болгох асуудлыг Тээврийн стратегид нэмж тусгах саналтай байна. Тухайлбал, Замын Үүд, Алтанбулаг, Цагааннуурт дээд зэрэглэлийн логистикийн төв, терминал аж ахуй байгуулах, Ховд, Улиастай, Харх

37、орин, Эрдэнэт, Чойбалсан, Өндөрхаанд ачааны терминал аж ахуй байгуулах ТЭЗҮ боловсруулж, эдгээр объектуудыг барих шаардлагатай байгаа болно. Мөн Улс, хот хоорондын ачаа, зорчигч тээврийн хэрэгслийн паркийг шинэчилэх, ялангуяа хот хоорондын нийтийн зорчигч тээврийн хэрэгслийн паркийг том оврын авто

38、бусаар шинэчилэх асуудал энэхүү стратегид зайлшгүй тусгалаа олох ѐстой. Улаанбаатар хотод олон улсын шинэ нисэх буудал байгуулах төслийн эцсийн судалгааг Японы зөвлөх компани хийж дуусгасан бөгөөд Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны банкны зүгээс зээлийн хэлэлцээрийн төслийг боловсруулж байна

39、 Шинэ нисэх буудлыг ойролцоогоор 290 сая.ам.доллараар барих юм. Улаанбаатар хотод баригдах нисэх онгоцны энэхүү шинэ буудлыг түшиглэн олон улсын тээврийн сүлжээний HUB байгуулах ТЭЗҮ боловсруулж, уг объектыг барих шаарлагатай байгаа тул энэ төслийг Тээврийн стратегид тусгахыг хүсч байна.. Аль оро

40、нд 1 саяаас дээш хүнтэй хотод газрын доорх тээврийн төрлийг шинээр байгуулж тээврийн хэрэгсэл, зорчигчдын Хөдөлгөөний бөөгнөрөл нягтралыг шийддэг байна. Энэ дагуу Улаанбаатар хотод метро байгуулах мөн УБ хотод гүүрэн гарц, давхар зам барих төслийг хэрэгжүүлэх саналыг Тээврийн стратегид тусгах шаардл

41、агатай гэж үзэж байна. /1 саяаас дээш хүнтэй хот/ Үүний зэрэгцээ бөөний худалдааны төвүүдийг хотын төвөөс шилжүүлж, Улаанбаатар хотын баруун, зүүн захад импорт, экспортын ачааг хүлээн авах, боловсруулах, хуваарилах, илгээх төрөл бүрийн үйлчилгээг гүйцэтгэх ачааны терминал аж ахуй, логистик төвүүди

42、йг байгуулах төсөл энэхүү Стратегид тусгалаа олох ѐстой. 3) Иргэний агаарын тээвэр: Бүсчилсэн хөгжлийн хөтөлбөрийн дагуу Өмнөговь аймгийн Даланзадгадад агаарын хөлгийн хөөрч буух хатуу хучилттай зурвас бүхий шинэ нисэх буудлыг онд ашиглалтад оруулав. Мөн сүүлийн жилүүдэд хөрш хоѐр улсын иргэн

43、ий нисэхийн байгууллагуудтай хамтран ажиллаж одоо ашиглагдаж байгаа “INTIK” агаарын хаалганы зэргэлдээ агаарын шинэ хаалга нээснээр манай улсын төвийн бүсийн агаарын замтай зэрэгцээ агаарын шинэ замыг нээв. Ингэснээр манай улсыг дамжин өнгөрч байгаа нислэгийн тоо нэмэгдэж, нислэгийн аюулгүй байдал д

44、ээшлэх юм. “МИАТ” ХК нь энэ сараас эхлэн 189 зорчигчийн суудалтай Боинг-737W агаарын хөлгийг шинээр ашиглах боллоо. Ингэснээр үндэсний тээвэрлэгч “МИАТ” ХК нь урьд онуудтай харьцуулахад олон улсын чиглэлд 30 гаруй хувь илүү зорчигч тээвэрлэх техникийн нөхцөлийг бүрдүүлэв. онд Улаанбаатар-Бээжин

45、гийн чиглэлийн нислэгийн давтамжийг долоо хоногт найм байсныг 14 болгон Солонгос руу долоо хоногт 6 удаа, Европ руу 4 удаа, жуулчдын урсгал эрс нэмэгддэг зуны улиралд Токио руу долоо хоногт 3 удаа, Осака, Нагоя хот руу тус бүр 2 удаа нислэг хийхээр болж байна. Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний те

46、хник, технологийн шинэчлэлтийг хийх, тоног төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд нислэгийн ажиглалтын радиолокатор гурав, навигацийн VOR/DME төхөөрөмж дөрвийг худалдан авч суурилуулах ажлыг эхлүүлээд байна. Улаанбаатар хотод олон улсын шинэ нисэх буудал байгуулах төслийн эцсийн судалгаа

47、г дуусгасан бөгөөд Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны банкны зүгээс зээлийн хэлэлцээрийн төслийг боловсруулж байна. Шинэ нисэх буудлыг ойролцоогоор 290 сая.ам.долларын санхүүжилтээр он гэхэд хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөсөн болно. Тээврийн стратегид ийм нисэх буудлыг Өвөрхангай аймгийн Харх

48、оринд байгуулах төслийг хэрэгжүүлэх саналтай байгаа болно. Цаашид зам, тээврийн салбарт Эргэн төлөгдөх нөхцлөөр зам, гүүр барих ажлыг улам өргөжүүлж Улаанбаатар хотын замын сүлжээг өргөтгөн шинэчлэх, зүүн болон говийн бүс нутагт орших ашигт малтмалын орд газрыг ашиглах, зам тээврийн дэд бүтцийг

49、бий болгох, “Мянганы зам” төслийн зарим хэсгийг барих бодлогыг баримталж байна. Тухайлбал, Эргэн төлөгдөх нөхцлөөр ойрын хугацаанд Тавантолгой-Оюутолгой чиглэлийн 160 км урттай хатуу хучилттай авто зам, Мандалговь-Даланзадгад чиглэлийн 163 км хатуу хучилттай авто зам, “Мянганы зам”-ын босоо гол тэнх

50、лэгийн Улаанбаатар хотыг тойрон өнгөрөх Яармагийн гүүр-Баянзүрхийн товчоо чиглэлийн 17 км урттай хатуу хучилттай авто замуудыг барихаар төлөвлөж байна. Мөн Азийн авто замын сүлжээ, “Мянганы зам” төсөл, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, хөгжлийн хөтөлбөр зэрэг зам, тээврийн салбарыг хөгжүүлэх бодл

移动网页_全站_页脚广告1

关于我们      便捷服务       自信AI       AI导航        抽奖活动

©2010-2026 宁波自信网络信息技术有限公司  版权所有

客服电话:0574-28810668  投诉电话:18658249818

gongan.png浙公网安备33021202000488号   

icp.png浙ICP备2021020529号-1  |  浙B2-20240490  

关注我们 :微信公众号    抖音    微博    LOFTER 

客服